Иргэдээс давхар хураамж авдаг явдлыг таслан зогсоолоо.

2019 оны 4 сарын 11 516

Тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Сангийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнд хийх халдваргүйжүүлэлтийн жишиг үнэ”-ийн дагуу Бичигт боомтоор импортын чиглэлд нэвтрэн орж буй тээврийн хэрэгслээс дараах хураамжуудыг авч улсын төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

Үүнд. 8 хүртэлх суудалтай тээврийн хэрэгсэл -1000 төгрөг

8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэл-2000 төгрөг

5 хүртэлх тонн даацтай тээврийн хэрэгсэл-4000 төгрөг

5-аас дээш тонны даацтай тээврийн хэрэгсэл -5000 төгрөг

ТОДРУУЛАХАД: Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн  А/05 дугаар “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах” тогтоолоор батлагдсан

8 хүртэлх суудалтай тээврийн хэрэгсэл -5000 төгрөг

8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэл-7000 төгрөг

5 хүртэлх тонн даацтай тээврийн хэрэгсэл-8000 төгрөг

5-аас дээш тонны даацтай тээврийн хэрэгсэл-9000 төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамж давхар авч аймгийн төсөвт төвлөрүүлдэг байсныг Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-1/1122 тоот “Тогтоол хүчингүй болгох тухай” албан бичиг, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор бүр мөсөн зогсооогоод байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ