Шуурхай мэдээлэл

2019 оны 8 сарын 22 665

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/230 тоот удирдамжийн дагуу МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан шалгалтын ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.

Тус шалгалтыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хийж гүйцэтгэх бөгөөд геологи, уул уурхай, байгаль орчин, газар, геодези, зураг зүй, авто зам, авто тээвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, цөмийн болон цацрагийн хяналт, бүх сумдын хүн амын ундны усны дээжийг газар дээр нь лабораторийн шинжилгээнд хамруулж салбаруудын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг тус тус шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх юм.

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан тус аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай ажил хэргийн уулзалт хийж хамтарсан шалгалтын зорилго чиглэлийг танилцуулж санал бодлоо солилцсон бөгөөд Засаг дарга энэхүү арга хэмжээ нь цаг үеээ олсон ач холбогдол бүхий ажил болохыг дурдаад орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж буй тулгамдсан асуудлуудад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр хамтарсан шалгалтын хүрээнд удирдамжид тусгагдсан хяналтын чиглэлүүдээр орон нутагт үүссэн нөхцөл байдалд үнэн бодитой үнэлгээ дүгнэлт өгч, цаг үеийн зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төр захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад үүрэг чиглэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ