Салбарын сургалт зохион байгууллаа.

2019 оны 8 сарын 28 140

МХЕГ-аас хийгдэж буй хамтарсан шалгалтын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилтан, ажиллагсадыг оролцуулсан салбарын сургалт зохион байгуулагдаж 13 аж ахуйн нэгжийн 43 хүн хамрагдлаа. Уг арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд түүний хэрэгжилтийн байдал, хөдөлмөрийн харилцааны хяналтаар илэрч буй дутагдал, тэдгээрийг арилгах арга зам, нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх ойлголт, үйлдвэрлэлийн ослын талаарх ойлголт, түүнийг бүртгэж мэдээлэх нь гэсэн сэдвүүдээр МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Батжаргал нар сургалтыг зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ