Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 08 сарын 21-ээс 08 сарын 29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.

2019 оны 8 сарын 29 71

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 17/230 тоот удирдамжийн дагуу дэд  дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 08 сарын 21-ээс 08 сарын 29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа. Хяналт шалгалтад өмнөх онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн давхардсан тоогоор 47 объектод төлөвлөгөөт, 20 объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. 

Хяналт шалгалтын явцад 113 зөрчлийг илрүүлж,  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилах  хүртэл зогсоож,  79500000 төгрөгний торгууль, 210000000 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан байна. Мөн хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 16 байгууллагын 68 албан хаагчдыг хамруулан “Хууль тогтоомжийг сурталчлах” сэдэвт салбарын сургалтыг зохион байгуулжээ. Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр 5 сумын хил орчмын нутаг дэвсгэрийн хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулан хяналт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүр эрж хайх хэмжилт судалгаанд орхигдсон цэргийн ангийн 4 объект, Уул уурхай салбарын объектуудад байгалийн гаралтай цацраг идэвхт изотоп тодорхойлох тандалт судалгаанд 6 уурхайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ