ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2020 оны 2 сарын 5 695

Сүхбаатар аймгийн Засаг даргын “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ажил эрчимжүүлэх тухай” 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот албан даалгаврын хүрээнд тус аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Мөнхболдоор ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй онцгой комиссын ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Бичигт боомтод ирж ажиллалаа.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Бичигт боомтод “2019 n COV” буюу Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдал,  тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх асуудлуудын талаар мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

Бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан одоогийн нөхцөлд боомтод шаардлагатай байгаа халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, ариутгалын бодисоор хангасан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын хамт олонд талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ