СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА М.ӨЛЗИЙМӨНХ АСГАТ, ЭРДЭНЭЦАГААН СУМ, БИЧИГТ ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАЛАА

2020 оны 2 сарын 10 146

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 02 сарын 06-аас 02 сарын 10-ны өдрүүдэд Асгат, Эрдэнэцагаан сум болон Бичигт хилийн боомтод ажиллаж, зөвлөмж, чиглэл өглөө.

Энэ үеэр Улсын ерөнхий байцаагчийн 01/01 албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/36 тоот захирамж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг шалгаж, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах, иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болгов.

 

Мөн Бичигт боомтод ажиллаж буй албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай байгаа ариутгалын бодис, материал,  хамгаалах хэрэгслийг гардуулан өгч ажиллалаа.

Дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Сүхбаатар аймгийн Онцгой комисс болон “Баруун-урт эм хангамж”, Эрдэнэцагаан сумын “Сувд” эмийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ХАМТДАА ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ