Сүхбаатар сумын 2019 оны газар олголтын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

2020 оны 2 сарын 19 153

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 17/03 тоот “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж Сүхбаатар сумын Засаг даргын иргэдэд газар өмчлүүлэхтэй холбогдуулан гаргасан 10, “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 5 нийт 15 захирамжуудын захирамжлах заалт болон хуулийн нэрийг буруу хэрэглэснийг залруулах, хууль тогтоомж зөрчин иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2 захирамжийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэн мөн хяналт шалгалтаар илэрсэн бусад дутагдлуудыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Цаашид сумын Засаг дарга, газрын даамлууд  салбарын хууль тогтоомжийн шинэчлэл өөрчлөлтийг сайтар судлаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

Сүүлд нэмэгдсэн мэдээ