Бичигт боомтод бэлэн байдлыг хангуулахаар ажлын хэсэг ажиллаж байна

2020 оны 3 сарын 4 61

Аймгийн Засаг даргын 2020 Аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 02-ны өдрийн “Бичигт боомтод ажиллах ажлын хэсгийг томилж, бэлэн байдлыг хангуулах тухай” А/162 тоот захирамжийн дагуу МХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнхөөр ахлуулсан аймгийн ЭМГ, ТГ, ЦГ, ОБГ, АТТ-ийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боомтоор нүүрс, газрын тос экспортлохтой холбоотой боомтын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан зөвлөмж, аргазүйгээр ханган ажиллаж байна.

Эрдэнэцагаан сумын онцгой комиссын дарга, Боомтын зөвлөлийн дарга нарыг байлцуулан зөвлөлийг хуралдуулж, боомтод шуурхай штабыг байгуулан, бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийн, штабын гишүүдийн чиг үүргийг тодорхой болгож төлөвлөлтийг хийж үүрэгжүүлэн ажиллалаа. Мөн шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах болон ажиглалтын байрыг сонгон төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүллээ.

Тус боомтод импортийн чиглэлд тээврийн хэрэгслийн ариутгалын пунктыг ААН-н дэмжлэгээр барьж эхлээд байгаа ба барилгын ажил 60%-тай үргэлжилж байна. Ажлын хэсгийн зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтанд цаашид хийж хэрэгжүүлэх ажил, зохион байгуулах арга хэмжээний талаар чиглэл өгч үүрэгжүүлж ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ