Баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхаарах асуудал

2019 оны 7 сарын 3 128

 

  1. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн цэгт байрлах. /Тухайн сумын ЗДТГ-аас зөвшөөрөл олгох хэрэв зөвшөөрөл аваагүй бол “Эрүүл ахуйн тухай” хуулийн 20.1.4 дэх заалтын дагуу цагдаа арга хэмжээ авах/,
  2. Хатуу, шингэн хог, хоолны үлдэгдлийг нэг удаагийн нийлэг уут бүхий битүү саванд хадгалж тухай бүр зайлуулдаг, хогийн савыг хоол үйлдвэрлэлийн болон үйлчлүүлэгчийн хэсэгт хоол  хүнс бохирдуулахгүй нөхцөлд байршуулах
  3. Бохир усыг зөвшөөрсөн цэгт эсвэл бохирдол үүсэхгүйгээр зохистой газар зайлуулах,
  4. Ус хадгалах, зөөх сав нь хүнсний зориулалтын материалаар хийгдсэн, угааж цэвэрлэхэд хялбар байх,
  5. Цонх нь хорхой шавьж орохоос сэргийлсэн торон хаалттай эсэх, /гэрийн тоононд торон хаалт хийх/,
  6. Ажиллагсдын хувцасны шүүгээ нь хоол бэлтгэх хэсгээс тусгаарлагдсан байх,
  7. Хоол үйлдвэрлэлийн ажлын байранд гар угаах цэгтэй, гар угаах саван, халдваргүйжүүлэлтийн бодис, хатаагч эсвэл цаасан сальфетик, гар угаалтуурыг тусгаарласан хаалттай байх,
  8. Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байх,
  9. Ажиллагсад хөдөлмөр хамгааллын /халад, гутал, хормогч, бээлий, үсийг бүрэн халхлахуйц толгойны өмсгөл малгай зэрэг/ хувцсаар бүрэн хангагдсан, хэрэглэж хэвшсэн байх,
  10. Ажиллагсад ажлын байранд ээмэг, бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас хэрэглэдэггүй, гарын хумс ургуулж будаагүй, мөнгө болон хүнсний зүйлтэй зэрэг харьцахгүй ба эдгээрт хяналт тавьдаг байх,
  11. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг, анхны тусламж үзүүлэх эмийн сантай байх,
  12. Хүнсний зориулалтын угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэг байх,
  13. Халдваргүйтгэл цэвэрлэгээний бодис, уусмалын нэр, хэрэглэх зааврыг бүрэн бичиж хаягласан, хүнсний бүтээгдэхүүнээс тусдаа хадгалдаг эсэх,
  14. Нэг удаагийн хоол, хүнснээс 150граммаас доошгүй хэмжээгээр дээж авч +4өөс +8 хэмд 48-72 цаг хадгалдаг, бүртгэлийг тогтмол хөтөлдөг эсэх,
  15. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичгийг авсан байх,
  16. Майонез, зуушны крем, бяслаг зэргийн орц бүхий бүтээгдэхүүнийг бэлдсэнээс хойш 3 цагаас илүү хугацаагаар хадгалдаггүй байх,
  17. Хоол бүрт жор, технологийн карт боловсруулан батлуулсан эсэх,
  18. Хоолыг хайрч, шарах ажиллагаанд хэрэглэж буй тосны өнгө, үнэр өөрчлөгдөөгүй, шинэлэг байх,
  19. Мэргэжлийн тогоочтой байх,
  20. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэгчид нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах,
  21. Хоолны хордлого, хордлогот халдвар үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах,
  22.  0.35 мм-ээс доош зузаантай хэт нимгэн нийлэг уут хэрэглэхгүй байх,

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд:

  1. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн цэгт байрлах. /Тухайн сумын ЗДТГ-аас зөвшөөрөл олгох хэрэв зөвшөөрөл аваагүй бол “Эрүүл ахуйн тухай” хуулийн 20.1.4 дэх заалтын дагуу цагдаа арга хэмжээ авах/,
  2. Худалдагч нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орсон байх,
  3. Хөргөгч, хөлдөөгчний цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх
  4. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл монгол, орос, англи хэлний аль нэг дээр бичигдсэн эсэх,
  5. Мах, махан бүтээгдэхүүн болон кремтэй бүтээгдэхүүнийг ил задгай биш, температур хэмжигчтэй төрөлжсөн хөргөгчтэй лангуу тавиурт хадгалж худалдаалах,
  6. Жижиглэн савласан бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод хуулинд заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичсэн байх,
  7. Хоол үйлдвэрлэлд хүнсний чанар, аюулгүй байдлыг хангаагүй, шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл тодорхойгүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгогүй стандарт, технологи, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдахгүй байх,
  8. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, тээвэрлэх, худалдаалахад горим, нөхцөл алдагдаагүй эсэхийг хянах,
  9. Хоолны хордлого, хордлогот халдвар үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах,
  10. 0.35 мм-ээс доош зузаантай хэт нимгэн нийлэг уут хэрэглэхгүй байх,

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ