Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 77 жилийн ой үндэсний их баяр наадмын үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

2019 оны 7 сарын 17 139

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 77 жилийн ой үндэсний их баяр наадмын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 01/04 тоот удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хоол хүнсний чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 3 ажлын хэсгийн 7 улсын байцаагч 3 шинжээч хамтран хийж гүйцэтгэлээ. Шалгалтад 35 аж ахуй нэгж байгууллага, иргэний 126 ажилтан албан тушаалтан хамрагдлаа. Нийт давхардсан тоогоор 32 зөрчил илрүүлж, 72.0 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа. Шалгалтын явцад хаяг шошго нь зөрчилтэй 1 нэр төрлийн нийт 58 ширхэг 17400 мянган төгрөгийн хар чавга хураан авч, сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгч, устгууллаа. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд 4 төрлийн 132 ширхэг гарын авлага, тараах материал, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан урьдчилан сэргийлж ажиллалаа.
  2. Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд 2 улсын байцаагч хяналт тавин ажилласан ба баяр наадмын үеэр давхардсан тоогоор 485 хүүхэд морь унаж уралдсанаас 3 хүүхэд мориноос унасан, гэмтэж бэртээгүй байна.
  3. Баяр наадмын үеэр хариуцлагатай жижүүр томилон нийт 21 улсын байцаагч, ажилтан албан хаагч жижүүрийн үүрэг гүйцэтгэн ирсэн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, холбогдох мэдээллээр ханган ажиллалаа. Баяр наадмын үеэр хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гараагүй болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ