Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо.

2019 оны 8 сарын 28 74

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/230 тоот удирдамжийн дагуу МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан хамтарсан шалгалтын ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 29-ны өдрүүдэд тус аймагт ажиллаа. Хамтарсан шалгалтанд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулж байгаа уул уурхайн үйлвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд нийтдээ 210 сая төгрөгийн нөхөн төлбөр, 68 сая төгрөгийн торгууль ногдуулж, 5 уул уурхайн компаний үйл ажиллагааг зогсоосон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ