Хадлан тэжээл бэлтгэх үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ.

2019 оны 9 сарын 16 291

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт байгалийн хадлан тэжээл бэлтгэж 32 иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд ахлан Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчид, мэргэжилтнүүдтэй хамтран 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-ний өдрүүдэд хийж  байгалийн хадлан бэлтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын сумдын Засаг даргын тамгын газруудтай хийсэн байгалийн хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар газар ашиглуулахаар хийсэн гэрээний хэрэгжилт, галын түймрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  цаашид анхаарч ажиллах асуудлуудаар 2 төрлийн 64 ширхэг гарын авлага сэрэмжлүүлгийг өглөө.

Мөн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар болон газрын даамлуудад цаашид байгалийн хадлан бэлтгэх үйл ажиллагаанд орон нутгийн зүгээс тавих хяналтыг сайжруулж ажиллахыг ажлын хэсгийн зүгээс чиглэл болголоо.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ