Мөнххаан суманд хяналт шалгалт хийлээ

2019 оны 9 сарын 24 167

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын төлөөлөгч, мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөнххаан сумын нутаг Цээл гэдэг газар шонхор шувуу барихаар отоглож байгаа 2 отгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Саудын Араб улсын иргэд Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны зөвшөөрөлтэй, Мөнххаан сумын Засаг даргатай шонхор шувуу барих гэрээ байгуулсан холбогдох төлбөрийг Мөнххаан сумын Засаг даргын тамгын газарт тушаасан байлаа. Мөнххаан сумын Засаг даргын тамгын газраас шонхор шувуу барих үйл ажиллагаанд байнгын хяналт тавин ажиллаж байна.

 Мөн Мөнххаан сумын нутаг Наран сарангийн талд тус сумын иргэн Ш.Батсайхан байгалийн хадлан тэжээл бэлтгэхээр буугаад байсныг хяналт шалгалтанд хамруулж Наран сарангийн талыг 2 жилийн хугацаанд өнжөөж байгаа учир хадлан бэлтгэх боломжгүй байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд болон ажлын хэсгийн зүгээс зөвлөж нүүлгэх арга хэмжээ авлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ