“Эрсдлээс хамтдаа сэргийлье” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2019 оны 11 сарын 12 127

2019 оны 11 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 17/39 тоот хөтөлбөрийн хүрээнд Бичигт боомт дах Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр тус боомтод ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах үүднээс Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрсдэлээс хамтдаа сэргийлье” арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Тус арга хэмжээнд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ажилтан, албан хаагчдаас гадна Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын Зүүн бүс дэх бичигт боомтын тасаг, Туушинсистем ХХК зэрэг байгууллагын нийт 12 албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, түргэвчилсэн аргаар 3 төрлийн /элэгний В, С вирус, БЗХӨ илрүүлэх/ шинжилгээнд хамрууллаа.

Цаашид улирал тутам дээрх арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд аймаг, сумын төвөөс алс зайдуу, эмнэлгийн үйлчилгээ хол байдаг хилийн боомтынхны талархлыг хүлээсэн ажлын нэг боллоо.

Уг арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч н.Энхтуяа, Их эмч н.Нарангоо, Шинжээч н.Батгэрэл нартаа талархал илэрхийлж,  ажлын амжилт хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ