Зөрчил давтан гаргасан 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

2019 оны 11 сарын 22 55

 Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Түвшинширээ сумдын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Эм эл цахиурт овоо ХХК, Нутгийн анар ХХК, ЭБЭ ХХК, Сунхунголд ХХК-дад хяналт шалгалт хийгдлээ. Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 96 зөрчил ирүүлж, 18500.0 мянган төгрөгийн торгууль, 869851 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл нь түр зогсоож, 1 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хяналт шалгалтын дүнг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтныг байлцуулан цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ