Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөөг баталлаа

2020 оны 1 сарын 21 435

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал /хүний халдварт өвчний дэгдэлт, зоонозын шалтгаант халдварт өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт, химийн осол, хордлого, байгалийн аюулт үзэгдэл, гамшиг/, цацрагийн осол, хордлогын үед мэргэжлийн хяналтын байгууллага болон хил хяналтын байгууллагууд мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Бичигт боомтод “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө”-г шинээр боловсруулан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Бичигт дэх Гаалийн газрын дарга, Хилийн 0146-р ангийн захирагч нар баталлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ