ХИЛИЙН НЭВТРЭХ ЦЭГИЙН ТУСГААРЛАХ ӨРӨӨНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2020 оны 2 сарын 3 762

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь улсын хилээр орж ирж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчний сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд түүнийг байрлуулах зорилгоор хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах  өрөөний бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч, эрүүл мэндийн үзлэгийн өрөөнөөс гадна 2 тусгаарлах өрөөг нэмж байгууллаа.

 Тусгаарлах өрөөнүүдийг байгуулахдаа МХЕГ-ын даргын 2018 оны А/192 дугаар тушаалд заасны дагуу зорчигчдын хөл хөдөлгөөнөөс зайдуу, агаарын сөрөг даралттай, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөх нөхцөл хангагдахаар зохион байгуулж, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, эмийн нөөцийг бүрдүүлэн өрөө бүрд зөөврийн нян устгах гэрэл байршуулж, хилийн нэвтрэх цэгийн тусгаарлах өрөөний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ