Зөвлөмж

2019 оны 3 сарын 29 114

Урин дулааны улиралтай  холбогдуулан хүн амын дунд халдварт өвчин тархах эрсдэл үүсэж болзошгүй тул дараахь зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу? Үүнд:

1.         Бага насны хүүхдийг шаардлагагүй тохиолдолд гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах.

2.         Халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа өрхийн эрүүл мэндийн төвд даруй хандаж, анхан шатны тусламж авах.

3.         Гараа тогтмол савандаж угаах, гэр орны болон хувийн ариун цэврийг сахиж байх.

4.         А аминдэм болон бусад аминдэмийг  эмчийн заавраар хэрэглэх.

5.         Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх.

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ