СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТ

2019 оны 11 сарын 19 301

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчдөд Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулиуд болон Засгийн газрын тогтоол шийдвэр, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тушаал шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.Үүнд:

1.Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх

2.Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн сумын хөгжлийн ерөнхий байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах

3.Сумын Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг сумын /орон нутгийн/ тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох

4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газрыг сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах

5. Сумандаа үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох

6. Тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална.

7.  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болох бөгөөд уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно

8. Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно.

9. Өөрийн харьяалах нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэн шийдвэрлэх.

10. Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, болон сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

11. Сумын Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.

12. Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувьд багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сумын Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

13. Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.

14.  Газрын төлбөрийг  суурь үнэлгээнээс хамааруулж  дараах хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтоож болно.

- нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь

- эзэмшиж, ашиглаж байгаа нэг га тариалан, хадлангийн газрын төлбөрийн хязгаар О,О1-О,О3 хувь

- эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь

- зам, шугам сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийн доод хязгаар 15ОО төгрөг, дээд хязгаар 75ОО төгрөгөөр

15. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн, биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

16. Нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.2, 7.1.4-т заасны дагуу:

-  Сул зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд сэргийлэх

-  Дунд зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд сааруулах

-  Хүчтэй зэрэглэлийн доройтол илэрсэн хөрсөнд тэмцэх

-  Хөрсийг нөхөн сэргээх

-  Хөрс хамгаалах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх

-  Олон салаа зам гаргахгүй байх

-  Бүс нутгийн онцлогт тохируулан газрын тогтвортой менежментийг бий болгох

-  Ойн зурвас бүхий тариалан эрхлэлтийг дэмжих

-  Усны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, нэмэгдүүлэх

-  Ой болон ургамлыг хамгаалах, ойжуулах

-  Тариалангийн талбайн хөрс хамгаалах

- Бэлчээрийг тухайн орон нутгийн малын тоо толгойд тохируулан улирлын хуваарьтай ашиглах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зардлын төсвийг батлах

17. Хөрсний доройтол, цөлжилтөөс шалтгаалж хүн, малыг нүүлгэн шилжүүлэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн шийдвэр гаргах

18. Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах

19. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүхий Засаг даргын саналыг үндэслэн хөрс нь хүчтэй доройтсон газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, хил заагийг тогтоох зэрэг холбогдох хуулиудаар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний  талаарх мэдээ, мэдээлэл болон өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох хяналтын хуудсыг www.inspection.gov.mn сайтаас үзэж болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ