БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ

2019 оны 11 сарын 20 348

Мэргэжлийн хяналтын газрын байгууллагаас 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн сумдын багийн иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга нарт Монгол улсын Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай хуулиуд болон Засгийн газрын тогтоол шийдвэр, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тушаал шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах талаар дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.Үүнд:

1. Багийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтын асуудлыг зохион байгуулах.

2. Багийн нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах.

3. Багийн нутаг дэвсгэрт газар ашиглалт, хамгаалалтын талаарх багийн Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх.

4. Газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах.

5. Дээд шатны байгууллага болон багийн иргэдийн Нийтийн Хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын талаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах.

6. Нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах.

7. Байгалийн хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын асуудлыг  багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан  саналыг үндэслэн хуваарилна.

8.  Харьяалах нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай багийн Засаг даргын мэдээллийг сонсох.

9. Дээд шатны байгууллага болон багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн газар өмчлөлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;

10. Нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.  

11. Хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах.

12. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих.

13. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

14. Хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих.

15. Хог хаягдлын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах

16. Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах.

17. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчинг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах.

18. Гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах.

19. Нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих.

20. Усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах зэрэг болно.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний  талаарх мэдээ, мэдээлэл болон өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох хяналтын хуудсыг www.inspection.gov.mn сайтаас үзэх боломжтой.

Сүүлд нэмэгдсэн мэдээ