Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар сумдад хамтарсан хяналт шалгалт хийгдэнэ

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн  төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар болон боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагууд, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн хоолны газрууд, уурын зуух, цахилгаан түгээх, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд 10 хяналтын чиглэлээр хяналт шалгалт 2019 оны 04-р сарын 22-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд хийгдэнэ.

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх хяналт шалгалтын ажлыг боловсронгуй болгох, баталгаажуулах зорилгоор улсын байцаагчийн мөн иргэн, ААНэгжийн хүсэлтээр ирүүлсэн унд ахуйн ус, сургууль цэцэрлэгийн хоолны хоолны давсны агууламж тодорхойлох, эмнэлгийн дотоод халдвар тандалт, эмийн сангийн бэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, түргэн муудах бараа бүтээгдэхүүнд хадгалалтын горим болон төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо жимс жимсгэнэд хими, нян судлалын шинжилгээг уламжлалт болон түргэвчилсэн арга аргачлал болон явуулын лабораторийн багаж тоног төхөөрөмж ашиглан хийж, газар дээр нь улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан ажиллана.

Шалгалтад хамрагдах объектын нэр:

Сумдын нэр

Төлөвлөгөөт шалгалтанд хамрагдах аж ахуй нэгж

Сүхбаатар сум

ЗДТГазар /хог хаягдлын менежментийг шалгах/

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

Цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байр

Сумын эрүүл мэндийн төв

Гэгээ хүүхэд харах үйлчилгээ

Эмийн эргэлтийн сан

Соёлын төв

"Дээд заяа”, “Манхат гол” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд

Манхат баян уул ХХК-ий сүүний үхрийн аж ахуй

Хайлааст голомт ОНӨААТҮГ

НИК ШТС

Эрдэнэ-цагаан сум

ЗДТГ

Ерөнхий боловсролын сургууль,

Сумын 1, 2-р цэцэрлэг

Соёлын төв

Сургууль, сургуулийн дотуур байр

Сумын эрүүл мэндийн төв

Гэрэлт зам молор эрдэнэ, Есөн дүнчүүр ХХК- ий худалдааны газар

Баян нүхтийн гол ХХК-ий Баян ундрага цэвэр усны цех /А.Эрдэнэчулуун ЛН89092713/

“Чоно харайх гол” ХХК-ий Дэлгэрэх, “Отгон төгөл” ХХК-ий Баян булаг зочид буудал

Дүүрэн баясгагч эмийн сан

Сумын эмийн эргэлтийн сан

“Өндөр хүрэг”, “Молцог арвижих”, “Хадын булан”, “Алтан тууртын буян”, “Оч вет аура” мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжүүд

Үзэмчин хонь ХХК-ий мал үржлийн нэгж, Гэрэл зам молор эрдэнэ ХХК-ий сүүний үхрийн аж ахуй

МТ ШТС

35кВ хуваарилах байгууламж

Асгат сум

ЗДТГ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

Соёлын төв

Сумын эрүүл мэндийн төв

Сургуулийн дотуур байр

Эмийн эргэлтийн сан

Асгат ажнай, Асгат дөхөм ХХК-ий худалдааны газар Мал эмнэлэг, мал үржлийн хяналтын чиглэлээр

“Гүүн зэл”, “Төмөр сүрэг”, “Адуун сүрэг” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд

Сумдын нэр

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж

Сүхбаатар сум

ЗДТГазар

Б.Алтансувд /ЛЗ79021066/-ын худалдааны газар

Г.Сарантуяа /ЛЗ77020768/-ын худалдааны газар

Г.Жаргалсайхан “Халуун ус”

НИК ШТС

Эрдэнэ-цагаан сум

Оргих хэрлэн, Баян нүхтийн гол ХХК-уудын хоол үйлдвэрлэлийн газар

Хос мөнгөн дөрөө ХХК-ий Жаргалан нарийн боовны цех

Оргих Эрдэнэ ХХК-ий худалдааны газар

“Зотол-Өргөө” ХХК-ий Чандмань зочид буудал

НИК ШТС

Чандмань ХХК

МТ ШТС

Асгат сум

НИК ШТС

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ