ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

БНХАУ-ын Гаалийн газрын эрүүл мэндийн хорио цээрийн хяналтын хэлтэс,Өвчний хяналт, Сэргийлэлтийн төв, Шилийн гол аймгийн нэгдсэн эмнэлгэс тарваган тахал өвчний 4 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Үүнтэй холбогдуулан хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг чанартай тогтмол хийж, хийлин орох чиглэлийн 1-р хаалтан дээр хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолоочоос зорчигчийн тоо, нэрсийн жагсаалт, ерөнхий мэдүүлгийг авч, эрүүл мэндийн тандалтыг хийж, халуун хэмжих төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн халууныг хэмжих үйл ажиллагааг явуулж, зорчигчдын гарыг ариутганзаавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөн хилээр нэвтрүүлж байна.

Аймгийн засаг даргын А/645 тоот захирамж гарч, хамгаалах өмсгөл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, МХЕГ-ын даргын "Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах заавар"-ын 2,4,5-р хавсралтын хүрээнд боомтын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ